Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2021-06-24, Улаанбаатар52

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.11, 32.12, 32.13 дахь хэсэгт заасан татвараас хөнгөлөх, чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /Г.Дамдинням/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР