Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2021-06-29, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан кино үйлдвэрлэл эрхлэхэд татварын чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотойгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /Г.Дамдинням/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР