Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай

2021-07-02, Улаанбаатар58

Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам”-ыг 1 дүгээр, “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг 2 дугаар, “Сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг 3 дугаар, “Монгол Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайлан”-гийн загварыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолыг батлахаас өмнө зарласан томилгооны сонсголд нэр дэвшигчийг санал болгох, нэр дэвшигчийг судлах, сонсголыг товлох, зарлах, сонсголд оролцогч болон бусад этгээдийг бүртгэх, мэдэгдэх, хараат бус шинжээч томилох зохицуулалт хамаарахгүй байхаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР