uih-togtool
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2021-07-06, Улаанбаатар60
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая /зургаан их наяд найман зуун хорин есөн тэрбум хорин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 10,735,610.8 сая /арван их наяд долоон зуун гучин таван тэрбум зургаан зуун арван сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР