uih-togtool
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай
Хүчин төгөлдөр“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай
2021-07-06, Улаанбаатар65
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгосугай.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн тодорхойлолт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР