uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2021-07-07, Улаанбаатар70
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-1” гэсэн зэрэглэлийн “Улсын дээд шүүхийн Тамгын газар” гэсэн хэсгийн, “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн Тамгын газрын дарга гэснийг тус тус хассугай.
Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР