Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

2021-07-07, Улаанбаатар71

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 40 хувиар тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР