uih-togtool
Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрПрокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай
2021-07-07, Улаанбаатар72
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.6 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Прокурорт нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР