Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2022 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2022-10-07, Улаанбаатар58

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшин, Төмөртогоогийн Энхтүвшин нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулууныг Эдийн засгийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Эдийн засгийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Цагаанхүүгийн Идэрбатыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР