uih-togtool
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрХянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2022-10-14, Улаанбаатар60
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулсан Хүний эмийн чанарын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржхандыг чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР