Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2022 › Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай

2022-10-27, Улаанбаатар63

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонтой холбогдуулан өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР