Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2022 › Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2022-11-11, Улаанбаатар71

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд 100,000 /зуун мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай.

Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

2.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;

2/

хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;

3/

хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох.

4/

эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Хүүхдийн төлөө санд шилжүүлэх хүсэлт гаргасан бол уг зохицуулалтыг холбогдох журамд тусгах.

Энэ дэд заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэмсэн.

3.

2023 оны 1-6 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгосугай.

Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэмсэн.

4.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР