uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022-12-01, Улаанбаатар73
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэсний дараа , Монгол Улсын Ерөнхий прокурор гэж нэмсүгэй.
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-IV-ийн тусгай албан тушаалын , Монгол Улсын Ерөнхий прокурор гэснийг хассугай.
Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР