uih-togtool
Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай
Хүчин төгөлдөрХянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай
2022-12-08, Улаанбаатар76
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалгахаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс зургаан сараар сунгасугай.
Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР