uih-togtool
Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТүр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2022-05-20, Улаанбаатар22
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугар, Дамдинсүрэнгийн Өнөрболор нарыг Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР