uih-togtool
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2022-07-05, Улаанбаатар46
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
паркийн үйл ажиллагаанаас төсөвт төвлөрөх орлогын тодорхой хувьтай тэнцэх санхүүжилтийг паркийг хөгжүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зориулалтаар жил бүрийн улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
үйлдвэрлэл, технологийн паркийн хууль, эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР