uih-togtool
Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2022-07-06, Улаанбаатар47
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 9,053,146.8 сая /есөн их наяд тавин гурван тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 12,160,840.4 сая /арван хоёр их наяд нэг зуун жаран тэрбум найман зуун дөчин сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР