uih-togtool
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрХянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2022-07-06, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг нэмсүгэй.
Энэ тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР