Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2023-10-19, Улаанбаатар83

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Төв” хэсгийг “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Төв” гэж, “Тэргүүн түшмэл” ангиллын “АА-1” зэрэглэлийн “Ажлын албаны дарга” гэснийг “Мэдээллийн технологийн төвийн захирал” гэж, “АА-2” зэрэглэлийн “Мэдээллийн технологийн төвийн захирал” гэснийг “Газар, Төвийн дарга” гэж тус тус өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР