uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023-01-06, Улаанбаатар3
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт”-ын 7, 9 дүгээрт Гаргах гэсний дараа , оруулах гэж нэмсүгэй.
Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дугаарт “Үржлийн мал” гэснийг “Мал” гэж, 9 дүгээрт “Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөр” гэснийг “Мал, амьтны үр, хөврөл, үржүүлгийн бусад бүтээгдэхүүн” гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР