uih-togtool
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай
2023-11-30, Улаанбаатар103
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дамдины Энхбатыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсугай.
Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР