Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2023-12-07, Улаанбаатар108

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татварыг хэсэгчлэн төлөх, хугацааг сунгах асуудлыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх асуудлыг судалж, холбогдох төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/

““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолд заасан “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил” зорилтын хүрээнд дулааны болон цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эдийн стандартыг дээшлүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР