Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2023-12-28, Улаанбаатар118

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтад доор дурдсан агуулга бүхий 4 дэх хэсэг нэмсүгэй:

Дөрөв.Улсын ерөнхий прокурорын газрын харьяа зохион байгуулалтын нэгж

Зохион байгуулалтын

нэгжийн нэр

Байрших газрын

нэр

1.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх

сургалт, судалгааны хүрээлэн

Улаанбаатар хот

2.

Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР