Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2023-04-07, Улаанбаатар20

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Жамбалын Ганбаатарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Тогмидын Доржхандыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржхандыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Төмөртогоогийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Нямаагийн Энхболдыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР