uih-togtool
Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
2023-05-04, Улаанбаатар34
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хууль зүйн хэлний зөвлөл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд ажиллах болсонтой холбогдуулан хууль тогтоомжийн системчлэл, хуулийн лавлагаа мэдээлэл, сургалт сурталчилгаа, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг нэгтгэн зохион байгуулж Улсын Их Хурлын дэргэд шилжүүлэн ажиллуулсугай.
Хүрээлэнг нэгтгэн зохион байгуулахтай холбогдуулан зохих шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж, шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР