Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай

2023-05-05, Улаанбаатар37

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

Н.Энхболд

Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Ш.Адьшаа

Улсын Их Хурлын гишүүн

Ж.Батсуурь

Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд

Улсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар

Улсын Их Хурлын гишүүн

Д.Сарангэрэл

Улсын Их Хурлын гишүүн

Д.Тогтохсүрэн

Улсын Их Хурлын гишүүн

О.Цогтгэрэл

Улсын Их Хурлын гишүүн

Б.Энхбаяр

Улсын Их Хурлын гишүүн

2.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Энхболд/-т даалгасугай.

3.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт болон Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай.

4.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

5.

Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлсүгэй.

6.

Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР