uih-togtool
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай
2023-05-30, Улаанбаатар39
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР