uih-togtool
Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2023-07-06, Улаанбаатар62
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 10,235,124.6 сая /арван их наяд хоёр зуун гучин таван тэрбум нэг зуун хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 11,359,914.0 сая /арван нэгэн их наяд гурван зуун тавин есөн тэрбум есөн зуун арван дөрвөн сая/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР