uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2023-07-06, Улаанбаатар66
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн “Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг,”, мөн тогтоолын 1 дэх заалтын дэд дарга, Төрийн аудитын байгууллагын дарга, гэснийг тус тус хассугай.
Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР