uih-togtool
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2024-10-03, Улаанбаатар32
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Гончигдоржийн Уянгахишигийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Гончигдоржийн Уянгахишигийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН