Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

uih-togtool

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

2024-10-18, Улаанбаатар35

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтын 3 дахь дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар,” “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтаар,” “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болон бусад төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;

3/

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

3.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН