Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

2024-11-15, Улаанбаатар42

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г хавсралтаар баталсугай.

2.

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байнгын, дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд даалгасугай.

3.

Эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатанд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодод үүрэг болгосугай.

4.

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга (Б.Баасандорж)-д даалгасугай:

1/

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах;

2/

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд танилцуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН