Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

uih-togtool

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

2024-11-29, Улаанбаатар46

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан дараах Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:

1/

“Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол;

2/

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр тогтоол;

3/

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоол;

4/

“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дүгээр тогтоол.

2.

Энэ тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН