Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай

uih-togtool

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай

2024-01-16, Улаанбаатар8

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.1.12 дахь дэд заалтын дагуу холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

2/

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан 2024 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

3/

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээ, шаардагдах зардлыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

3.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Энх-Амгалан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР