Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

uih-togtool

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

2024-01-17, Улаанбаатар15

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Баярын Пүрэвдагва, Лхагвын Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.

2.

Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР