uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2024-03-21, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ”-ний “Албан тушаалын сарын цалингийн хэмжээ /төгрөгөөр/” гэсэн хэсгийн “4 800 000” гэснийг “5 056 000” гэж, “4 500 000” гэснийг “4 740 000” гэж, 4 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ”-ний “4 800 000” гэснийг “5 056 000” гэж, “4 500 000” гэснийг “4 740 000” гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР