uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2024-04-25, Улаанбаатар35
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-ын 3 дахь хэсгийн зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг гэсний дараа , автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал, өөдөс гэж нэмсүгэй.
Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР