uih-togtool
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Хүчин төгөлдөрТогтоол хүчингүй болсонд тооцох тухай
2024-05-16, Улаанбаатар42
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР