uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2024-05-16, Улаанбаатар43
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын хүснэгтийн 1, 2, 3, 4 дэх мөрийг хассугай.
Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР