Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

uih-togtool

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

2024-05-30, Улаанбаатар53

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоол баталсантай холбогдуулан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР