uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024-05-30, Улаанбаатар55
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтын адилтгах албан тушаалын зэрэглэлийн “ТӨ-IVA”-ийн захиргааны албан тушаалд “Төрийн албаны зөвлөлийн дарга” гэж нэмсүгэй.
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтын адилтгах албан тушаалын зэрэглэлийн “ТӨ-VA”-ын захиргааны албан тушаалын Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга гэснийг , Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн гэж өөрчилсүгэй.
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтын адилтгах албан тушаалын зэрэглэлийн “ТӨ-VA”-ын Захиргааны албан тушаалд “Ёс зүйн хорооны дарга” гэж, “ТӨ-VIA”-ийн Захиргааны албан тушаалд “, Ёс зүйн хорооны гишүүн” гэж тус тус нэмсүгэй.
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтын адилтгах албан тушаалын зэрэглэлийн “ТӨ-VIA”-ийн захиргааны албан тушаалын Төрийн албаны зөвлөлийн гишүүн гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР