uih-togtool
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай
2024-05-31, Улаанбаатар59
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар нөхөн томилсугай.
Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР