uih-togtool
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай
2024-06-05, Улаанбаатар64
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсантай холбогдуулан бүсийн зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын “Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай” 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР