Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Тогтоолд нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолд нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолд нэмэлт оруулах тухай

2024-06-05, Улаанбаатар73

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:

5.

Энэ тогтоолын 4 дэх заалтад заасан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсэд хамаарах хилийн боомтоор ялгавартай тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.

2.

Энэ тогтоолыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР