uih-togtool
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газарт чиглэл өгөх тухай
2024-06-05, Улаанбаатар75
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн иргэдийн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, төрийн үйлчилгээ авах эрхийг хангах арга хэмжээ авах;
Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар төрөөс үзүүлэх дэмжлэгийг тогтоосонтой холбогдуулан хотын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 2040 он хүртэл инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх зардлын төсвийг жил бүр улсын төсөвт тусгаж батлуулах;
Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль баталсантай холбогдуулан уг хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР