Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2024-06-05, Улаанбаатар78

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.23 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтын даргаас гэснийг дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнээс гэж өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР