uih-togtool
Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
Хүчин төгөлдөрЦалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
2024-06-05, Улаанбаатар79
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.23 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР