uih-togtool
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай
Хүчин төгөлдөрТөсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай
2024-06-05, Улаанбаатар80
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.21 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР