uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай
2024-07-02, Улаанбаатар2
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг сонгосугай.
Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Д.РЭГДЭЛ