uih-togtool
Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай
2024-07-05, Улаанбаатар3
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нарыг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгосугай.
Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН